Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар албандаа томилогджээ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсөн даруйдаа анхны захирамжаа гаргаж Тамгын газрын даргаараа өөрийн тэргүүлж байсан Засгийн газрынхаа Шадар сайд асан Я.Содбаатарыг томилжээ. Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилсон байна.

1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл – 5. Үндэс угсаа – Халх.

Боловсрол: 

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дунд сургууль
  • 1997 онд Технологийн дээд сургууль
  • 2004 онд Удирдлагын академи
  • 2015 онд  МУБИС-ийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд  ШУА-ийн харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
  • 2012-2020 онд УИХ-ын хурлын гишүүн
  • 2018-2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайд
  • 2020-2021 онд Шадар сайдаар тус тус ажилласан.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна