2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 367,318,020 төгрөгийн үнийн дүн бүхий 647,749 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS+ 15.00%) болон "Монгол шуудан" ХК (MNP +8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" ХК (BHL -13.04%) болон "Бэрх Уул" ХК (BEU -12.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 91,843 ширхэг нэгж эрхийг нийт 24,974,432 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.28 хувиар өсөж, 32271.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,728,889,151,406.72 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна