АН: Засгийн газар коронавирусийн халдвар авсан болон нас барсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж нөхөн төлбөр олго


АН-аас мэдэгдэл гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тус намын гишүүн О.Баасанхүү мэдэгдлийг уншиж танилцууллаа. Тэрээр "Цар тахлыг шалтгаанаар амиа алдсан иргэдийн ар гэрт төр засгийн зүгээс эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр олгох ёстой. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлээ зогсоохгүй бол АН эсэргүүцлийн арга хэмжээг улс орон даяар шат дараатайгаар зохион байгуулахаа мэдэгдэж байна" гэлээ. 

Мөн АН-ын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, халдвар авсан ажилчдад нөхөн олговор олгохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна