Гэвч нярайг нэг ч удаа эмч , эмнэлгийн ажилчид ирж үзээгүй. Гэртээ нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрээс тодруулахад , “Хан – Уул дүүргийн наймдугаар хороонд зургаадугаар сарын 25-ны өдөр хоёр сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Нярайн ээж зургаадугаар сарын 17-ны өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан. Тухайн гэр бүлийн 6 хүнээс хоёр сартай нярайгаас бусад нь эерэг гарсан.
Ингээд зургаадугаар сарын 21-нд нярайд давтан шинжилгээ хийхэд бас сөрөг гарсан. Улмаар зургаадугаар сарын 22-ны өглөө ээжид нь амьсгаадах , халуурах шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь муудсан учир эмнэлэгт хэвтүүлэхээр тандалтын баг Ачтан эмнэлэгт хүргүүлсэн. Гэтэл Ачтан эмнэлгийнхэн хөхүүл хүн авахгүй гээд аваагүй.
Сэргээн засах клиник эмнэлгийнхэн гэр бүлээр эмчлье гэсэн хүсэлт тавихад тухайн гэр бүлийнхэн “Бид хөнгөн учраас гэртээ эмчлүүлье. Ганцхан манай эхнэрийг л хэвтүүлчих” гээд ХУД – ийн эмнэлэгт хэвтүүлсэн. Ингээд зургаадугаар сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн нярайг эргэж үзсэн байдаг. Эмнэлгийн. ажилчдыг үзэхэд хүүхэд нойр хоолондоо сайн байсан.
Ачтан эмнэлэгт хүргүүлсэн. Гэтэл Ачтан эмнэлгийнхэн хөхүүл хүн авахгүй гээд аваагүй . Сэргээн засах клиник эмнэлгийнхэн гэр бүлээр эмчлье гэсэн хүсэлт тавихад тухайн гэр бүлийнхэн “Бид хөнгөн учраас гэртээ эмчлүүлье . Ганцхан манай эхнэрийг л хэвтүүлчих” гээд ХУД-ийн эмнэлэгт хэвтүүлсэн.
Ингээд зургаадугаар сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн нярайг эргэж үзсэн байдаг. Эмнэлгийн ажилчдыг үзэхэд хүүхэд нойр хоолондоо сайн байсан. Аавтай нь өдөр болгон ярьж, хүүхдийн биеийг хянаж байсан . Зургаадугаар сарын 24 – нд Өрхийн эрүүл мэндийн төвөөс халдвартай хүмүүстээ эм тараасан.
Энэ үед тухайн айлд очиж эм тан өгөхөд нярай сайн байсан. Уг хүүхэд халдварын ойрын хавьтал байсан. Хүүхэд нас барсан шалтгаан нөхцлийг тодруулахаар задлан хийхийг хүссэн ч Соvіd-19 ойрын хавьтал гэдэг шалтгааны улмаас задлан хийх боломжгүй болсон. Нас барсан нярай тухайн эмэгтэйн дөрөв дэх хүүхэд байсан. Ам бүр 6. Өрхийн тэргүүн ВероСелл вакцины эхний тунг 4-р сарын 25, хоёр дахь тунг 5-р сарын 24-нд хийлгэсэн. Бусад хүмүүс нь вакцин хийлгээгүй байсан” гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна