Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотоо өндөр хөгжилтэй хот болгохын тулд хичээж ажиллана!


Өнөөдөр буюу 6-р сарын 28-ны өдөр УИХ-аар нийслэлийн эрх зүйн тухай хуулийг түр хороогоор хэлэлцэхийг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрбээр: 

"-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ!

-Нийслэлийн эрх зүйн тухай хуулийн төсөл нь Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломжийг олгож хурдацтай хөгжих хөгжлийн хөшүүрэг болох хууль юм.

-Энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүдийн төлдөг татвар, дэмжлэг зэрэг бүхий л зүйлс орон нутагт биш Улаанбаатар хотын хөгжил дэвшил, тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх боломжийг олгож байна.

-Ингэснээр бид Улаанбаатар хотыг бусад улсын нийслэлүүд шиг өндөр хөгжилтэй, дэд бүтэцтэй, инновацилаг, аялал жуулчлалын бүстэй, хосолсон эдийн засаг бүхий томоохон хот болгох боломж бий болох юм.

-Миний бие Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны даргын хувьд түр хороогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлж, хотоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч хуулийн төслийг улам боловсронгуй болгож, Улаанбаатар хотоо нүсрэнгүй хөгжилтэй хот болгохын тулд хичээж ажиллах болно!" гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна