Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100.0 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгоно. Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан өрхийн орлогод дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188.0 мянган төгрөгийг 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна