2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 160,255,193.89 төгрөгийн үнийн дүн бүхий 418,206 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин дюти фрий" ХК (SUL+6.38%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +5.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -7.50%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 28,499 ширхэг нэгж эрхийг нийт 7,486,638 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 94,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.74 хувиар өсөж, 32945.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,751,027,433,986.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна