Засгийн газрын ээлжит хурлаар 25 улсад суух элчин сайд нарыг танилцуулсан байна. Засгийн газраас санал болгож буй элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчийн тамгын газарт шилжүүлж улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж томилдог юм.
- Энхтүвшингийн Булганыг Монгол Улсаас Арабын Бүгд найрамдах Египет улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар
- Цэрэндоржийн Нарантунгалагийг Бүгд Найрамдах Итали улсад суух
- Нямаагийн Наранбатыг Монгол Улсаас Кувейт улсад суух
- Бирваагийн Мандахбилэгийг Монгол Улсаас ХБНГУ-д
- Дамдины Гансүхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад
- Сосорбарамын Энхбаярыг Бүгд Найрамдах Сингапур улсад
- Доржийн Баярхүүг Бүгд Найрамдах Казахстан Улсад
- Содномын Ганхуягийг Бүгд Найрамдах Киргиз Улсад
- Шижээхүүгийн Одонбаатарыг Арабын нэгдсэн Эмират Улсад
- Дамбажавын Ганболдыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад
- Жигжээгийн Сэрээжавыг БНСВУ-д
- Гомбосүрэнгийн Мөнхбаярыг Бүгд Найрамдах Турк Улсад
- Өлзийсайханы Энхтүвшинг ОХУ-д
- Дамдинсүрэнгийн Даваасүрэнг Австралийн холбооны Улс
- Мижиддоржийн Цэнгэгийг Бүгд Найрамдах Австри Улсад
- Батсүхийн Баярсайханыг Бүгд Найрамдах Беларусь Улсад
- Лувсанвандангийн Болдыг Бельгийн Хаант Улсад
- Лхагвасүрэнгийн Саянааг Бүгд Найрамдах Болгар Улсад
- Жамсрангийн Бямбасүрэнг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад
- Өлзийдэлгэрийн Батбаярыг АНУ-д
- Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг БНАСАУ-д
- Саяннямбуугийн Баатаржавыг Бүгд Найрамдах Унгар Улсад
- Баттөмөрийн Энхсүхийг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад
- Уламбаярын Нямхүүг Бүгд Найрамдах Франц Улсад
- Раднаабазарын Алтангэрэлийг Швейцарийн Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар танилцуулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна