Самар түүхээр явсан иргэн сураггүй болжээ


Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг Хагийн хар нуурын чиглэлд Багануур дүүргийн харьяат хоёр хүн самар түүхээр зургаадугаар сарын 15-ны өдөр явжээ.

Гэтэл зургаадугаар сарын 20-нд нэг хүн нь гэр рүүгээ буцна гэж яваад сураггүй болжээ.

Тиймээс эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-ны өдрийн 17:00 цагт онцгой байдлын албанд өгсөн байна. Онцгой болон цагдаагийнхан хамтран эрлийг үргэлжлүүлж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна