Алтанбулагийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа


Засгийн газар Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

7-р сарын 7-ноос 31-нийг хүртэл Алтанбулагийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн Алтан булаг боомтоор зорчигч тээврийн хувьд 7 сарын 31 хүртэл зогсоож байна.

Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо.
Хилийн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна