Өгөөмөр өдөр аянд идэвхтэй оролцсон Баянзүрхчүүдээ баярлалаа


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Өгөөмөр өдөр” аянд Баянзүрхчүүд идэвхитэй оролцож өөрт байгаа хэрэглэдэггүй эд зүйлсээ хэрэгцээтэй нэгэндээ хандивласан юм. 

Тус аян бүх хороодын дунд 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай үргэлжилсэн. Өгөөмөр өдөр аяны хүрээнд “Хэрэггүй зүйлээ хэрэгтэй хүнд нь” уриан дор дүүргийн нийт 107 иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд оролцож 9 төрөл зүйлийн 1544 ширхэг эд зүйлсийг хандивласан байна. 2021 оны 06 дугаар сарын 28-наас 07 сарын 01-ны өдрүүдэд хандивийн үйл ажиллагааны хүрээнд цугларсан эд зүйлийг олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, галын аюулд өртсөн, зорилтод бүлгийн 156 өрхөд хүргэжээ.

Тус хандивын үйл ажиллагааны үеэр иргэд гэр ахуйн хэрэгсэл, хувцас, ном сэтгүүл, хүүхдийн тоглоом электрон бараа зэрэг өөрсдийн хэрэглэдэггүй эд зүйлсээ хорооны байранд авчирч өгсөн бөгөөд хороодын Ажлын албанаас зорилтот бүлгийн иргэддээ хүргэх ажлыг зохион байгуулжээ.

Цар тахалын хүнд хэцүү энэ цаг үед маш хэрэгтэй аян зохион байгуулж байгаад иргэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна