"Женко тур бюро" ХК болон "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 124,207,567 төгрөгийн үнийн дүн бүхий 547,517 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB+11.38%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +6.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -10.39%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -5.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 63,490 ширхэг нэгж эрхийг нийт 16,545,934 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 33320.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,775,603,827,396 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна