Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилттой.
Энэ орон сууцууд нь эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын нөхцөлд тохирсон дизайнтай байна. Мөн халаалт, цэвэр болон бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх, оршин суугчдад амьдралын шинэ стандарт, хэв маяг, тав тухыг олгох зорилготой юм. Төслийн хүрээнд барих 712 орон сууцны 80 хүртэл хувь буюу 570 орон сууцыг түрээслээд өмчлөх, 20 хувь буюу 142 орон сууцыг түрээслэхээр төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна