Улаанбаатар хот - Хөшигтийн хөндийд байрлах ЧИНГИС ХААН олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт ТУУШ ЗАМЫН хөдөлгөөнийг нээжээ.
Уг тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд буцаж эргэх, түр болон удаан зогсохыг хориглоно.
Уг зам нь камерын бүрэн хяналттай бөгөөд хурдыг дундаж хурд, тухайн үеийн хурд гэсэн 2 төрлөөр хэмжиж зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.
ИЙМД ИРГЭД, ЖОЛООЧ ТА БҮХЭН ЗАМАА ЗӨВ СОНГОН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна