Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг өнөөдөр /2021.07.06/ Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргав. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, замын үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр Замын-Үүдтэй холбоотой ажлуудын хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Харин одоо хэн энд авлигалын уурхайг бий болгосонг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно гэлээ.
Өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа. Прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн зургаан албан хаагчийг баривчилж, 48 цаг хорих зөвшөөрлийг аваад байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна