Анжелина Жоли, Weeknd нар оройн зоогонд орсон нь олны хараанд өртлөө


АНУ-ын Лос Анжелесын Санта Моникагийн "Giorgio Baldi" ресторанд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хамт оройн хоолонд орж байгаад олны нүдэнд өртжээ. Энэ жил 46 настай Анжелина болон 31 настай Weeknd нар хэдхэн хормын зайтай рестораныг орхин гарч буй зураг интернетэд тавигдсан юм.


 "The National Enquirer"-ээс мэдээлснээр Weeknd-ийн экс найз бүсгүй Селена Гомез, Анжелина Жолигийн экс нөхөр Брэд Питт нар 2016 онд холбогдож байсан түүхтэй гэнэ. 

Брэд Питт тухайн үед Селена Гомезтой ичгүүргүйгээр сээтгэнэж байсан нь хос хоёрын дунд асуудал үүсгэж байсан гэжээ.

Weeknd-ийн 4 жилийн өмнөх "Party Monster" дуун дээр "Анжелина, Анжелинагийнх шиг уруултай" гэсэн үг гардаг гэнэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна