2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 454,916,611.75 төгрөгийн үнийн дүн бүхий 1,587,647 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" ХК (BDS+9.09%) болон "Монгол шуудан" ХК (MNP +8.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -10.64%) болон "Говь" ХК (GOV -8.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,162 ширхэг нэгж эрхийг нийт 7,689,910 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, 3,850 ширхэг үнэт цаасыг 385,000 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.77 хувиар буурч, 33007.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,916,136,681,642.12 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна