Энэтхэгийн хойд хэсэгт оршдог Жайпур хотноо 11 хүн аянганд цохиулж амиа алдсан байна. Мөн энэ үеэр олон хүн гэмтэж бэртжээ.
Тус хотын жуулчдын ихээр очдог 12 дугаар зууны Амер Форт цамхагт жуулчид бороо орж байх үеэр селфи зураг авч байсан гэнэ.
Уг явдал болох үеэр цамхаг дээр 27 хүн байсан бөгөөд зарим нь үсэрсэн байна. Энэтхэгт жилд дунджаар 2000 орчим хүн аянганд цохиулж амиа алддаг гэнэ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр амиа алдагдсдын ихэнх нь залуухан хүмүүс байжээ.
Аянга цахилгаанаас өөрийгөө хамгаалах зөвлөгөө:
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна