Монгол Улсыг цар тахлын эсрэг тэмцэхэд туслалцаа үзүүлж, Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700,000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл илгээжээ.
Тухайлбал, 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг олгосон байна. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150,000 швейцар франкийн буюу хагас сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг харгалзан мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр шийдсэн байна.
Швейцарын тусгай үүргийн онгоц энэ даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700,000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарыг чиглэн нисжээ.
Швейцарын тусгай үүргийн онгоц энэ даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700,000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарыг чиглэн нисжээ. Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгслийг ачсан байна.
Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аваад цаашлан бусад аймгуудад хүргэх юм. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар хүмүүнлэгийн барааг хэрэгцээ шаардлагад үндэслэн хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга хуваарилах чиглэлээр удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж буй юм. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулах аж.
Манай улс руу илгээсэн ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тив рүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.
Монгол дахь ШХА нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. ШХА нь хөдөө аж ахуйн салбар дахь Монгол төмсний хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс төмсний үйлдвэрлэлээр өөрөө өөрийгөө бие даан хангах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ алдартай. Мөн түүнчлэн Швейцарын Холбооны Улс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нягт уялдуулахад онцгой анхаарал хандуулж мэргэжлийн сургалтын хөгжлийг дэмжсээр ирсэн. Засаглалын салбарт Швейцарын Холбооны Улс төрийн захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний сүлжээг хөгжүүлэх ажлыг амжилттай нэвтрүүлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна