Хятадад зочид буудал нурсны улмаас 17 хүн амиа алджээ


Хятадын зүүн хэсэгт оршдог Сүжоу хотноо зочид буудал нурсны улмаас 17 хүн амиа алджээ.

Зочид буудал долоодугаар сарын 12-ны өдөр нурсан бөгөөд 36 цаг үргэлжилсэн эрэн хайх аврах ажиллагааны үеэр олдсон 23 хүний зургаа нь амьд мэнд байсан гэнэ. Барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. 

Сүүлийн жилүүдэд уг барилгыг байнга шинэчлэн засварлах болжээ. Нэгэн оршин суугч "Уг нь гуравхан давхар барилга боловч жил болгон давхар нэмж барьдаг болсон" гэв. 54 өрөөтэй уг зочид буудал нурах үеэр 18 хүн байсан гэж мэдээлж байсан ч бүртгэлд ороогүй таван зочин ирээд байжээ. 

Өнгөрсөн онд Хятадын Фүжиан мужид зочид буудал нурсны улмаас 29 хүн амиа алдсан байна. 

Эх сурвалж: ВВС 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна