Сингапурт караоке, лоунжууд халдварын шинэ голомт болж байна


Сингапурт караоке болон лоунжууд ковид-19 халдварын голомт болж буй тухай BBC агентлаг мэдээлжээ. Тухайлбал лхагва гарагт Сингапурт халдварын 56 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь караоке, лоунжаас үйлчилгээ авсан иргэдээс илэрсэн байна. Энэ нь Сингапурт сүүлийн арван сард илэрсэн хамгийн их халдварын тохиолдол болжээ.

Хэдэн сарын өмнө цар тахалтай холбоотой хязгаарлалт тогтоох үеэр лоунжуудыг хаасан ч зарим газар нь хоол болон уух зүйлсээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл авчээ. Сингапурт цар тахлын тархалтыг хумих хязгаарлалтыг сулруулж, олон хүн нэг дор уулзах боломжийг нээсэн нь халдварын шинэ голомт үүсэх шалтгаан болсон аж.


Халдварын эхний голомт үүссэн шалтгааныг Вьетнамаас богино хугацааны визээр ирсэн иргэнтэй холбоотой гэж үзжээ.

Гурван караоке, лоунж халдварын голомт болсон тул үйл ажиллагааг нь түр хугацаагаар хязгаарласан байна. Халдварын эхний голомт үүссэн шалтгааныг Вьетнамаас богино хугацааны визээр ирсэн иргэнтэй холбоотой гэж үзжээ. Түүнийг олон караоке, дэлгүүрээр үйлчлүүлснийг маршрутынх нь дагуу тогтоожээ. Мөн тухайн иргэнтэй хамт амьдардаг хүмүүс халдвар авсан байна.

Түүнчлэн Сингапурын Эрүүл мэндийн сайд нэр бүхий үйлчилгээний газрын Вьетнам ажилчдыг шалгаж буй тухай мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор “Supreme KTV”, “Empress KTV” “Club Dolce” зэрэг газраар үйлчлүүлсэн иргэдийг сайн дураараа үнэгүй шинжилгээнд хамрагдахыг Сингапурын ЭМЯ-наас уриалжээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна