12-17 насны 55780 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ


2021 оны долдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд Covid-19 эсрэг вакцины нэгдүгээр тунд 66, хоёрдугаар тунд 1831 иргэн хамрагджээ. Ингэснээр нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 1047746 /69.9%/, хоёрдугаар тунд 925303 /61.7%/ тус тус болж байна.

18-аас дээш насны 953,058 иргэдээс нэгдүгээр тунд 59, /үүнээс 7 жирэмсэн/, хоёрдугаар тунд 1,517 /үүнээс 41 жирэмсэн/ иргэн хамрагдсан байна. Өссөн дүнгээр нэгдүгээр тунд 991966 үүнээс 3146  жирэмсэн, хоёрдугаар тунд 918504  үүнээс 745 жирэмсэн тус тус хамрагдсан байна.

12-17 насны 135225 хүүхдээс нэгдүгээр тунд 55780 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36443 /36.0%/, 16-17 насны 19337 /57.1%/ хүүхэд тус тус вакциндаа хамрагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна