Олимпын нээлт болохоос хэдхэн хоногийн өмнө тамирчдын дунд халдвар илэрчээ


Долоодугаар сарын 23-ны баасан гарагт болох Олимпын наадмын нээлт болохоос хэдхэн хоногийн өмнө Олимпын тосгонд тамирчдын дунд коронавирусний халдвар илэрсэн талаар наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлжээ. 

Одоогоор гурван тамирчин халдвар аваад байгаа аж. Хоёр нь Өмнөд Африк улсын хөл бөмбөгчид бол нэг нь тус улсын спортын төлөөлөгч юм байна. Зохион байгуулагчид халдвар авагсдыг тусгаарлаж, багийн бусад гишүүдээс шинжилгээ авсан гэжээ.

Олимпын тосгонд нийт 6700 тамирчин болон ажилтнуудыг байрлуулах юм байна. Одоогоор Олимпын наадамтай холбоотой халдварын 55 тохиолдол илрээд байна.

Сүүлийн өдрүүдэд Токиод халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Тус хотод сүүлийн тав хоногт 1000-аас дээш тохиолдол илрүүлжээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна