Хууль ёсоор оршин суугаа цэнхэр үнэмлэхтэй гадаад иргэдийн виз автоматаар 3 сар сунгагдана.
БНСУ-ын иммигрэйшнээс 2021.07.19 - 2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр үнэмлэхтэй гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгах болсон мэдэгдэл гарсан байна.
Хамрагдах хүрээ :
-2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
-7 сарын 19 өдрийн байдлаар солонгос улсад оршин суугаа
Хамрагдахгүй төрөл :
-Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
-E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
-Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
-Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
-Гэмт хэрэгт холбогдсон бол хамрагдахгүй болохыг анхаарна уу
Корона вирусын тархалтаас сэргийлж иммигрэйшнээр үйлчлүүлэхийг хязгаарлаж буй тул онлайнаар сунгагдсан эсэхийг шалгах боломжтой. Цэнхэр үнэмлэхэн дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй болно.
7 сарын 20 өдрөөс эхлэн https://www.hikorea.go.kr/Main.pt вэб сайт Expiry date and check хэсэгрүү орон паспорт хувийн мэдээллээ оруулан сунгагдсан хугацааг шалгана уу.
Дэлгэрэнгүйг 1345 лавлана уу. ( 0* 7* 0 дарааллаар монгол ажилтантай холбогдоно )
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна