Жүжигчин Марк Уолберг шинэ дүрээ бүтээхийн тулд жингээ огцом нэмжээ


Жүжигчин Марк Уолберг алдартай хөтлөгч Жимми Фэллоны "Tonight Show" нэвтрүүлэгт "Сту" хэмээх шинэ киноны дүрдээ зориулж жингээ огцом нэмсэн талаар ярилцжээ. Холливудын сайхан эрс, тэр дундаа бие галбир сайтай жүжигчдийн тоонд зүй ёсоор тооцогддогийн хувьд түүний огцом таргалалт олны анхаарлыг ихэд татсан.

Дүрдээ зориулж 10 кг нэмсэн 50 настай жүжигчин гурван цаг тутамд хоол иддэг байсан тухайгаа дурдаад "Харамсалтай нь би эхний хоёр долоо хоног өдөрт 7000 илчлэгтэй, дараагийн хоёр долоо хоног 11000 илчлэгтэй хоол идэх шаардлагатай болсон. Энэ бол бие махбодийн хувьд маш хүнд зүйл байлаа. Учир нь та жингээ хасахыг хүсвэл зүгээр л дасгал хөдөлгөөн хийж, хоолоо хасдаг. Харин энэ удаад цатгалан байсан ч хоол идсэнийхээ дараа дахиад л хооллох болно. Би гурван цаг тутамд, өдөрт найман удаа хооллодог байлаа. Энэ нь тийм ч хөгжилтэй байсангүй” гэжээ.

Сонирхуулахад, "Сту" кинонд боксчин байсан эр санваартан болж байгаа тухай өгүүлэх нь бодит түүхээс сэдэвлэсэн аж.

Тэрээр 3 долоо хоногийн зайтай авахуулсан дээрх зургийг инстаграмдаа нийтлээд "Хооллож байгаа Лауренс тогоочдоо баярлалаа" хэмээх хошин тайлбарыг бичжээ.

Эх сурвалж: Today



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна