Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийн болон гэр бүлийн орлого өсжээ


АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсжээ.

Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9 саяас 14 сая төгрөг болсон байна.      

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 244 сая төгрөгийн нэг байр, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хоёр компани эзэмшдэг нь “Херо энтертэйнмэнт” групп (50 хувийг эзэмшдэг), “Хүлэг контент” (100 хувь) юм.

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

2020 он
Хуулийн этгээдийн нэр, хэлбэрТооХувь
1Херо энтертайнмент групп ХХК050%
2Хүлэг контент ХХК0100%


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.125
    2021/07/20

    Turiin 3 n terbumtan bayjij hanasan bol ajlaa hiigeech.Hudlaa yrih.ed hurengee gaihuulj bh uom.1 eder naimaahiij.gazar uhaj.mod tairaagui turiin hulgaichuud.Ediin zasag.tehnik setgelgee ymarch ajilgui uls tur yrij huvaaj idej bn.Turees egdeg hool.unaa.bair.utasn ii hangamjaas tatgalzaach.Nasaara ideed barahgui hurengee eersdee zartsuulj.ulsiin sang baga ch gesen arivjuul.Merkel hatagtai tortoi hool hudaldaj avaad yvj bsan zyrag bdg .Turiin hangamjnaas tatgalz.

    Хариулах