Сагс тоглосон залууст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно


Сагс тоглож байгаад цагдаад баривчлагдаж буй залуусын бичлэг өчигдөр шөнө /2021.7.18-19/ 01:00 цагийн үед цахим сүлжээнд тавигдаж,  олныг талцуулж эхлэв.

Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог, 50 дугаар сургуулийн урд байрлах тоглоомын талбайд шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас очиж Зөрчлийн хуулийн дагуу 22:00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй гэх шаардлага тавихад хэсэг залуус хүлээж аваагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тус тус торгоно хэмээн заажээ.


Эх сурвалж: factnews.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна