Нью-Йоркт таван настай хүүгээ хулгайчийн гараас аварч чадсан ээжийн бичлэг цацагджээ


Нью-Йорк хотноо таван настай хүүгээ хулгайчийн гараас аварч чадсан ээжийн бичлэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. 

Хяналтын камерт нэгэн этгээд ээжтэйгээ гудамжаар алхаж явсан таван настай хүүг тэвэрч аваад машиндаа суулгахад нь ээж нь хүүгээ цонхоор татан гаргаж буй бичлэг үлдсэн байна. Эмэгтэй өнгөрсөн пүрэв гарагт гурван хүүхэдтэйгээ гудамжаар алхаж явжээ. Хүүхэд хулгайлах гэж оролдсон этгээдийг, мөн хамт явж байсан хамсаатныг нь баривчилсан байна.

Хүүхдүүдийн ээж Делорес "Ямар ч ээж ийм үйлдэл гаргах л байсан" гээд хүүг нь хулгайлах болсон шалтгааныг огт мэдэхгүй, сэжигтнүүдийг танихгүй гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна