Өмнөговь АОК-оос дараах шийдвэрүүдийг гарлаа


2021 оны 7-р сарын 19-ний өдөр аймгийн Онцгой Комисс хуралдаж цаг үеийн асуудлаар хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Монгол Улсын Засгийн Газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэргийг 8-р сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд 7-р сарын 20-ны өдрийн 06:00 цагаас 8-р сарын 31ний 06:00 цаг хүртэл зөвшөөрөгдсөн худалдаа үйлчилгээний цагийн хязгаарт өөрчлөлт орууллаа.

-Үйл ажиллагааг нь эхлүүлсэн худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоолоо.

-Дээрх хугацаанд 18 градусаас дээш спиртийн агууламжтай архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

-Худалдаа үйлчилгээний цагийн хязгаарыг 22:00 болгосонтой холбогдуулан 18:00 цагаас хойш 18 градусаас доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглоно.

-Үерт автсан газруудад ариутгал халдваргүйтгэл хийх зардлыг АОК-оос шийдвэрлэв.

-Үерийн улмаас нийтийн эзэмшлийн зам талбайн хохирлыг тооцоолох, хөндлөнгийн аудитын байгууллагатай гэрээ байгуулж ажиллахаар боллоо.

-15 сумын Онцгой комисст гамшгийн үеийн төлөвлөгөөг тодотгох чиглэл өглөө.

-Албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын онцлогтоо тохируулан ээлжээр цахимаар 50 хүртэлх хувиар ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

-Төрийн байгууллагуудын ажиллах цагийн горим 09:00-18:00 байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна