“Танайд хонъё”-оор алдаршсан сэтгүүлч Г.Алтантүрүү “Нийгэмд гaдyypxaгдcaн хүү” Осоржамаагийнд хонож ярилцжээ


“Танайд хоноё” нэвтрүүлэг “25-р суваг” телевизээр гарч эхэлснээс хойш хөтлөгч Г.Алтантүрүүг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй болсон. Энгийн хэрнээ сонин содон асуултууд, хэнэггүйхэн яриа нь үзэгчдийг нэвтрүүлгээ шимтэн үзэхэд хүргэдэг ч байж болох юм.

Бараг л нийгмийн бүх давхаргын хүмүүсийн гэрт “айлчилсан” тэрээр нэвтрүүлэгийн зочидтойгоо халуун дотно энгийн яриа үүсгэж чаддаг. Сүүлийн жилүүдэд нэвтрүүлгээсээ холдсон сэтгүүлч

Алтантүрүү нийгэмд гадуурхагдаад буй Осоржамаа хүүгийнд очиж түүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлжээ.

Тус нэвтрүүлэг удахгүй цацагдана гэдгийг тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна