АНУ-ын ковидын шинэ тохиолдлын 83 хувийг ДЕЛЬТА ВИРУС эзэлж байна


Коронавирусийн дельта хувилбар нь сүүлийн өдрүүдэд ковид-19-ийн шинэ тохиолдлын 83 гаруй хувийг эзэлж байна гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Рошель Валенский мэдээлжээ.

Энэ сарын 17-ны байдлаар тус улсад коронавируст халдварын тохиолдлын 83.2 хувийг дельта хувилбар эзэлж байна гэв. Ердөө нэг сарын өмнө буюу зургадугаар сарын 19-ний өдөр дельта хувилбар нь шинэ тохиолдлын 30 гаруй хувийг эзэлж байсан бол долдугаар сарын 3-нд 50 хувийг давжээ. Дельта хувилбарын өсөлт нь АНУ-д шинээр бүртгэгдэх ковидын тохиолдол, эмнэлэгт хэвтэгсдийн тоо, нас баралтыг нэмэгдүүлж байна гэв.

Судалгаанаас харахад ковидын эсрэг вакцин нь дельта төдийгүй олон хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа ч АНУ-д вакцинжуулалт удаашралтай байгаа аж. Мягмар гарагийн байдлаар тус улсын хүн амын талаас бага хувь нь буюу 48.6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна. Мэдээж вакцин хийлгээгүй үлдсэн хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй.

Одоогоор тус улсад халдварын нийт 35 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 625 мянган хүн нас бараад байна. Мөн сүүлийн 24 цагт 44232 хүнээс халдвар илэрчээ.

Эх сурвалж: Today



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна