Хөвсгөл аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ


Хөвсгөл аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ.

Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар долдугаар сарын 20-ны 12.00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Мөн Бүрэнтогтох сумын Тээл багийн Ялбаганат гэдэг газар мөн өдрийн 17 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  

Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна