АНУ-ын реппер "Snoop Dogg"-ийн Twitch лайвстрим нь бусадтай адил биш хачирхалтай зүйлээр их. Түүний лайвстрим нь төлөвгүй, замбраагүй байдаг ч 49 настай түүнийг технологийн хувьд төгс байна гэж хэн ч хүлээгээгүй. Гэхдээ ямар нэг шалтгаанаар рэппер сүүлийн зургаан өдрийн турш өөрийн болон тоглоомынхоо дууг бүрэн хаалттайгаар лайвстрим хийжээ.
Түүний сүүлийн зургаан лайвстрим огт дуугүй явж байгаа ч "Madden21" тоглоомыг тоглохыг нь 5000-48000 хүн тогтмол үзсээр байгаа аж. Хүмүүс түүний лайвстрим нь дуугүй болсон гэдгийг мэдэгдэхийг хичээсэн боловч нэг жижиг асуудал үүсчээ. Учир нь түүний Twitch-ийн чат нь зөвхөн эможи агуулсан тул түүнд туслахыг оролдож буй хүмүүс асуудлыг эможигаар ойлгуулах гэж үйлээ үзэж байгаа аж.
Гэсэн ч "Snoop Dogg" энэ бүгдийг тоохгүй үргэлжлүүлээд байгаа нь санаатайгаар дууг нь хаасан уу гэж гайхахад хүргэжээ.
https://clips.twitch.tv/YummyFamousDoveDeIlluminati-30o9aTqGqrXJjAXw
ЭХ СУРВАЛЖ: PCGAMER.COM
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна