2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 222,451,847.87 төгрөгийн үнийн дүн бүхий 374,054 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хэрлэн Хивс" ХК (HRL+15.00%) болон "Багануур" ХК (BAN +10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -6.14%) болон "Монгол Базальт" ХК (MBW -5.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 90,000 төгрөгөөр, 274 ширхэг үнэт цаасыг 27,400 ам.доллараар арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаагаар 10,000 ширхэг үнэт цаасыг 1,000,000 ам.доллараар арилжаалжээ.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 23,604 ширхэг нэгж эрхийг нийт 5,356,512 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.38 хувиар буурч, 32363.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,860,090,283,289.96 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна