Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самарт түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын Бугант тосгонд 07.22-ны өдрийн 16:00 цагт очиж хоносон. 07.23-ны өдрийн 05:20 цагт тус сумын 2 байгаль хамгаалагч, орон нутгийн 2 хүн, нийт 8 хүн, 9 морьтой цааш хөдөлсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна