Намхан бор хүү урлагийн салбарт өөрийн өвөрмөц дуу хоолойгоор орж ирсэн нь Баярцэнгэл байлаа. Туранхай бор хүү баруун европын ёдол гэх төрөл жанрыг өөрийн уран бүтээлдээ шингээн телевизийн шоунд оролцсон нь олны хайрыг татсан гэдэг. Тэр цагаас хойш тасралтгүй уран бүтээлчийн замналаар замнах болсон Баярцэнгэл хамгийн сүүлд Баатарын найруулсан наадмын шоунд казах түмнийг төлөөлөн дуулаад хүртэл амжсан.
Тэрбээр дуучныхаа зэрэгцээ фитнесийн тамирчний хэмжээнд бэлтгэл сургуулилт хийдэг нэгэн. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж өдгөө түүний бие баримал болтлоо хөгжжээ. Атаархсан залуус жижигхэн залуусын бие задарч хөгжих нь амархан байдаг хэмээн цагаахан атаархдаг сурагтай ч энэ бол яалтачгүй л хичээл зүтгэлийн үр шим гэдэг нь ойлгомжтой.
Тэгвэл Баярцэнгэлийн баки цээжийг амталж, бадриун гарт нь эрхлэхийг хүссэн аниа нар олширсон байна. Тиймээс түүн рүү зогсоо зайгүй утасдаж, бүр өвөр зуураа үнэ хаялцах нь энүүхэнд болсон гэнэ. Учир нь тэрбээр өөрийн биеийн өөрчлөлтийг харуулсан халуухан зургаа цахим орчинд нийтэлж, олон хүнийг сэрэлтүүлж байгаа бололттой.
Баримал шиг биетэй, эвлэгхэн хоолойтой гээд энэ залууг чимэх чимэг нэмэх гуншин ийнхүү олширсон нь ийнхүү өнгө, мөнгөтэй аниа нарын харцыг булаахад хүргэсэн нь энэ гэнэ. Мөн тэрээр өнгөрсөн удаад үс шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж, өтгөн хар үстэй болчихсон учраас тэр ч бас нэлээд нэмэр болж байгаа гэнэ шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна