АН-ын бүлгийн гишүүд аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар Архангайд ажиллана


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулсан асуудлаар бүлгийн зарим гишүүдтэй ярилцаж санал солилцсон байна.

Бүлгийн дарга үүсээд байгаа нөхцөл байдлын талаар аймгийн намын нөхөд, Архангай аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, намын эв нэгдэл, аймгийн намын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар хамтын шийдэлд хүрэх зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарыг орон нутагт очиж ажиллахыг хүслээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Архангай аймагт яаралтай очиж ажиллах болжээ.

Эх сурвалж: Ардчилсан намын бүлэг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна