Шумуулд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ


Шумуулд хазуулсан үед ямар арга хэмжээ авах талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Хэрвээ шумуул хазсан хэсэгт хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.
  • Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуулд хазуулсан хэсэгтээ шавш.
  • Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.
  • Шумуул хазсан хэсэгт ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

Эх сурвалж: ГССҮТ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна