Н.Баярмөнх: Орон нутагтаа эзэн байж иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхий л нөөц боломжоороо зүтгээрэй!


Өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хурал болж хурлаар Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хороодын Засаг дарга, хэлтэс албадад дараах үүргийг өглөө.

Үүнд: 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай ажлуудыг хийх

 Эрүүл мэндийн төв болон Өрхийн эмнэлэгүүдэд үйл ажиллагааны хяналт шалгалт хийх

 8 дугаар сараас цар тахлын дараагийн давалгаа үүсэх эрсдэлтэй гэх судалгаа байгаа бөгөөд бэлтгэл ажлыг 100 хувь хангах үүднээс ор дэлгэлт болон хүний нөөц, бусад шаардлагатай хэрэгсэл материалын бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэдгийг хэллээ.

 Иргэд дархлаагаа дэмжих зорилгоор амралт зугаалгаар аялаж байгаа үед бид улам илүү хариуцлагатайгаар, хичээж ажиллах шаардлагатай. Ялангуяа хур бороо ихээр орж байгаа энэ үед гол устай ойр байдаг хорооны иргэдийн амь нас, эд хөрөнгөөс эхлээд маш олон асуудлуудыг Онцгой анхаарч ажиллах ёстой.

 Түүнчлэн иргэдээс ирүүлсэн гомдол саналтай холбогдуулан хороо бүрийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийж иргэдийг үзэхгүй, холбогдохгүй, буцааж явуулдаг гэх мэт асуудлуудад цэг тавих хэрэгтэй!

Тэгж байж бид иргэн бүрд хүнд сурталгүйгээр Ковид цар тахлыг давж гарч чадна!

Иргэд та бүхэн минь ч мөн адил хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой байж тусгай чиг үүргийн, мэргэжлийн алба хаагчдаа хүндэтгээрэй!

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна