Баянзүрх дүүргийн 23-р хорооны зам ашиглалтад орлоо


Санхүүжилтгүйн улмаас 8 сарын турш зогсонги байдалтай байсан 23-р хорооны замыг хучиж, ашиглалтад орууллаа!

Тус хорооны 1-р хэсэгт "Томко" худалдааны төвийн урд байрлах авто, явган хүний замын ажил 8 сарын турш зогссон бөгөөд замын санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр энэ сарын 9-нд буцан эхэлж эхний ээлжинд авто замын хучилтын ажил дуусаж маргаашнаас нээхэд бэлэн боллоо.
Автозамын баруун талаар явган хүний зам хийгдэж байгаа юм.

Энэхүү зогссон ажлын үргэлжлүүлэхэд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан болон холбогдох нийслэлийн удирдлагуудад онцгой анхаарч ажилласан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна