Орон нутагт илэрсэн халдварын тохиолдол нийслэлээс хоёр дахин давлаа


2021 оны долдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт шинэ коронавирусийн халдварын нийт 1,513 тохиолдол илэрлээ. Үүний 501 нь Улаанбаатарт, 1012 нь орон нутагт илэрчээ.

Ингэснээр орон нутагт илэрсэн халдварын тохиолдол нийслэлээс хоёр дахин даваад байна. Тодруулбал энэ долоо хоног буюу даваа гарагаас бямба гараг хүртэл орон нутагт илэрсэн тохиолдол 627-905 байсан бол өнөөдөр 1012 тохиолдол илэрчээ.

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 173 тохиолдол илэрсэн нь аймгуудаас хамгийн өндөр байгаа бол Говьсүмбэр аймагт 2 тохиолдол илэрсэн нь хамгийн цөөнд орж байна. 100-аас дээш халдвар илэрсэн гурван аймаг байна. Үүнд:

  • Баян-Өлгий 108,
  • Сэлэнгэ 108,
  • Дархан-Уул 173 тохиолдол бүртгээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна