Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна.
Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн.
“Хариуцлагын гэрээ”-г 658 ресторан, 75 баар, 89 кафе, 45 кофе шоп, 370 цайны газар, 34 амралтын газар, жуулчны бааз, гурван саун, 57 усан бассейн, фитнес, бялдаржуулах төв, 45 цахим тоглоомын газар, нийт 1391 газартай байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 1723 албан хаагч эдгээр байгууллагад хоёр ээлжээр хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна