Жүжигчин Э.Намуун ”Би сайн хойд эх” хүний өөрийн нийлсэн нийт 7 хүүхэдтэй

Өчигдөр 16 цаг 56 минут

Мөрөөдлийн театраас төрсөн хос бол Б.Эрхэмбаяр, Э.Намуун нар. Хэн хэн нь анхны амьдралдаа цэг тавьж, хоёр талаасаа хvvхэдтэй нийлсэн. Харин өнгөрсөн хавар тэдний дундаас анхны хvvхэд нь мэндэж, өнөр өтгөн залуу гэр бvлийн тоонд орсон.

Тэгвэл Э.Намуун маш сайн хойд эх гэнэ шүү. Тэрээр Б.Эрхэмбаярын том охиныг дагуулан мэргэжил сонголтын зөвлөгөөг авсан тухайгаа нийтэлжээ. Хүний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын асуудлаа хойд ээжтэйгээ зөвлөж байна гэхээр ямар дотно харилцаатай болох нь уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож буй биз ээ.

Мөрөөдлийн театраас төрсөн отгон хосын нэг болох Э.Намуун төрөөд удаагүй байгаа ч үзэсгэлэнтэй хэвээрээ.Өөрийн хүслээр аз жаргалтай амьдарч байгаагаа хувийн цахим хуудаснаа илэрхийлдэг тэрээр япон жуулчинтай андуурагдсан тухайгаа дэлгэжээ.

Жvжигчин бvсгүйн хувьд энэ жил 31 настай. Анхны амьдралаа үе тэнгийн залуутай эхлүүлж хүү охинтой болж явсан тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө өөрөөсөө 6 ах жvжигчин Б.Эрхэмбаяртай хоёр дахь амьдралаа эхлүүлж, дөрвөн хүүхдийн хойд ээж байх сонголтыг хийсэн.

Тэд хүний өөрийн нийлсэн нийт 7 хүүхэдтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна