Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Хуулиа хэрэгжүүлж, хичээл сургалтын үйл ажиллагааг дээрх хугацаанд эхлүүлэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн.
Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жил хэзээ эхлэх нь хараахан тодорхойгүй болоогүй байгаа юм.
Энэ тухай Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайд болон Засгийн газар дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийх байр суурьтай байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулагдана. Шалгалт нь вакцинжуулалтад хамрагдсан багш, сурагчдын дунд явагдах учир эрсдэл багатай гэж үзэж байгаа. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй насныхан буюу 6-11 насны хүүхдүүдийг яах вэ гэдэг нь шийдэгдээгүй тул нөхцөл байдлыг харж байж хичээл сургалтыг хэзээ эхлүүлэхийг шийднэ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна