БНХАУ-ын Хэнань мужид нийт 73 хүн үерийн ослоор, амиа алджээ


БНХАУ-ын зарим бүс нутаг үерт автаж, иргэд амь алдсан болон  эд хөрөнгийн их хэмжээний хохирол амсжээ. Зөвхөн Хэнань мужид л гэхэд 7 дугаар сарын дунд үеэс хойш 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна.

Хятадын албаныхан тус улсын  төвийн муж болох Хэнань дахь үер усны гамшгийн талаарх мэдээллийг лхагва гарагт өгсөн. Тус мужид саяны өдрүүдэд их хэмжээний бороо орж, гол, мөрнүүд үерлэжээ. 7 дугаар сарын 16-аас хойш Хэнань мужид нийт 73 хүн үерт амиа алдаад байгаа юм.

Мөн энэ мужид усархаг бороо, үер нийт 13 сая гаруй хүний амьдралд хүндээр тусжээ. Үүнээс 1.4 сая хүнийг аюулгүй газар нүүлгэсэн талаар албаныхан мэдээлсэн байна. Үүгээр зогсохгүй 780 мянга гаруй байшин барилгад эвдрэл үүсэж, зарим нь бүхлээрээ нуржээ. Усархаг бороо, үерийн улмаас Хэнань мужид  88 тэрбум юанийн эдийн засгийн бодит хохирол учраад байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна