Хүүхдийн паркын тоглоом болон хоолны газрууд 0-6 насны хүүхдэд үйлчлэхгүй


Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цагт ажиллаж буй.

УОК-ын шийдвэрийн дагуу хүүхдийн паркийн тоглоомуудад 50 хувийн дүүргэлттэйгээр хүмүүсийг суулгаж байгаа ба насанд хүрсэн хүмүүс вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байхыг шаардаж байгаа юм. 

Үүнээс гадна паркийн үүдээр ороход,

  • Биеийн халуунаа хэмжүүлэх 
  • QR код уншуулах ба бүртгэл хийлгэж нэвтрэх аж.

Мөн касс болон тоглоомоор үйлчлүүлэхдээ,

  • Хүн хоорондын зайг ( хоёр метр ) барих 
  • Маск зүүж үйлчлүүлэх 
  • 0-6 насны хүүхдүүд тоглоом болон хоолны газарт үйлчлүүлэхгүй бөгөөд зөвхөн салхилж зугаалах боломжтой байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна