Автомашин хулгайлсан 14 настай хүүхдийг саатуулжээ


Бага насны хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлан, замын хөдөлгөөнд оролцож байсныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Тодруулбал, өнөөдөр 03 цагийн үед 14 настай хүүхэд СБД-ийн нутаг дэвсгэр Багшийн дээд орчимд байрны гадна зогсоолд байсан Тоёота Аллион маркын машины цонхыг хагалж хулгайлан унаж явсныг цагдаа саатуулсан байна. Шалгалтын явцад тухайн хүүхэд ийм гэмт хэргийг удаа дараа үйлдсэн болох нь тогтоогджээ. 

Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг болон ар гэрийн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна