"Мон-Ит Булигаар" ХК болон "Ариг гал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 380,946,206 төгрөгийн үнийн дүн бүхий 1,103,982 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" ХК (MBG+15.00%) болон "Ариг гал" ХК (EER +14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -12.00%) болон "Гермес центр" ХК (HRM -6.94%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 47,657 ширхэг нэгж эрхийг нийт 10,463,407 төгрөгөөр арилжигдсан байна. 

 Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 203 ширхэг үнэт цаасыг 20,292,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.06 хувиар өсөж, 31946.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,927,358,528,788 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна