Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 4 км зам туулан 23:43 цагт очиход тус сумын харьяат иргэн иргэн О/25 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хиймэл нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг 07.30-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна