ТАНИЛЦ: НАМУУДЫН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ЯЛАЛТ БАЙГУУЛВАЛ ХОТЫН ДАРГА БОЛОХ ХҮМҮҮС
Энэ намар буюу 10-р сарын 15нд орон нутгийн сонгууль явагдана. Тухайлбал нийслэлийн 45 төлөөлөгч, дүүрэг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг иргэд сонгоно гэсэн үг. Одоогийн байдлаар орон нутгийн сонгуульд нийт 14 нам эвсэл өрсөлдөнө. Тэднээс нэг нь л хотын эрхийг гартаа авч, бүтээн байгуулалт, хотын хөгжлийн жинхэнэ гүйцэтгэлийн ажлыг хийнэ гэсэн үг.
Тэгвэл ирэх намрын сонгуульд одоогийн байдлаар Монголын ууган хүчин, ирэх жил 100 жилийн ойтогоо золгох Монгол Ардын Нам, үргэлж сөрөг хүчин байсаар ирсэн Ардчилсан Нам, Иргэдийн эрх ашгийг урдаа барьж жагсаал цуглаан удирдаж явсан Батзандан тэргүүтэй ШИНЭ нам, нэгэн цагт Монголын хаан байсан гэж яригддаг Н.Энхбаяраар удирдуулсан МАХН, 2020 оны сонгуульд иргэдийн шинэ сонголт болон орж ирсэн ХҮН нам гэх зэрэг улс төрийн намууд өрсөлдөнө.
Эдгээрээс аль нэг нам ялж олонхи болсон тохиолдолд ерөнхий сайд У.Хүрэлсүхд Хотын дарга болох хүнээ уламжладаг хуулийн зохицуулалттай. Тийм учраас тэд Хотын дарга болгох хүнээ эртнээс дэвшүүлж, олон нийтэд зарлаж эхэлжээ.
Тухайлбал 2020 оны сонгуульд намынхаа гал тогоог барьсан атлаа сайдын суудалд санаархалгүй, ашиг хонжоогоо хойш тавьсан Д.Амарбаясгалан орон нутгийн сонгуульд ялалт байгуулвал хотын дарга болно гэсэн шуум гарч байгаа бол сөрөг хүчин болох Ардчилсан намаас 2020 оны сонгуульд намаа удирдаж 100 саяаар "гөвүүлсэн" намын экс дарга С.Эрдэнэ хотын дарга болно гэсэн шуум гарч. Харин Шинэ намаас мөн л адил УИХ-ын сонгуульд багаа авч орон ялагдал хүлээсэн Ж.Батзандан орон нутгийн сонгуульд нам нь ялсан тохиолдолд Хотын дарга болох магадлалтай гэж. Мөн багаа сонгуульд авч орж 1 суудал авч чадсан Н.Энхбаярын МАХН орон нутгийн сонгуульд ялвал хүү болох Э.БАТШУГАРыг Хотын дарга болгоно гэх яриа гарчээ. Харин иргэдийн дунд шинэ кадр болон гарч ирсэн Доржхандын ХҮН нам орон нутгийн сонгуульд ялсан тохиолдолд УИХ-ын сонгуульд БАЯНЗҮРХ дүүрэгт өрсөлдөн өвдөг шороодсон энгийн бөгөөд боловсролтой нэгэн болох П.Наранбаярыгаа Хотын дарга болгох яриа газар авч.
Эндээс та харахад орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийн дараа болдог нь нэг буруу систем.
Учир нь дээр дурдагдсан хүмүүсийн дийлэнх нь 6 сарын УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсон хүмүүс. Тэд дахин орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нь зарим хүний нүдээр төрлүү санаархсан шунал, бас бус хүмүүсийнхээр бол даагаа нэхэгсэд гэх тодотголыг авч байгаа юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна